Улсын дугаар тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-19 09:48:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хотын дарга гаргасан.

Тэгвэл өнөөдөр  улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох юм. Харин маргааш сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9 өөр төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно. 

Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт үйлчлэхгүй.

Б.Заяа
Холбоотой мэдээ