Цогцолбор 2-р сургуулийн багш нарт шагналын хур буулаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-19 23:47:20
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн 40 жилийн ойн баяр өнөөдөр эхлээд байна.

Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өдөр баярын хурал боллоо. Уг хуралд сургуулийн төгсөгчид болох УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, Цогцолбор 2-р сургуулийн захирал Г.Энхбат, БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн (ТИКА) Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи болон Цогцолбор 2-р сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нар, гавьяат, доктор профессорууд оролцлоо.

Энэ үеэр олон жил идэвх санаачилгатай ажиллаж, хамт олноо тэргүүлсэн үе үеийн багш ажилчдыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, Алтан гадас одонгоор Ч.Цээдэй, Б.Үл-Олдох, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Б.Мядаг, Хөдөлмөрийн хүндэт медалиар У.Долгорсүрэн, С.Дээшинбаяр, Боловсролын тэргүүний ажилтнаар Ц.Дариймаа, Б.Мягмардорж, Д.Адьяа, Я.Цэрэнханд, Г.Гэрэлмаа, Б.Баяртай, Ц.Хандсүрэн, Соёлын тэргүүний ажилтнаар Б.Төгсбаяр нар шагнагдлаа. Мөн БСШУСЯ-ны Жуух бичгээр Ж.Батжаргал, Ж.Оюунчимэг, ЭМЯ-ны Жуух бичгээр Б.Алимаа, Спортын мастер цолоор С.Аюуш, Олимпийн алдар медалиар Д.Чулуунтогтох, Багшийн гавьяа одонгоор С.Энхтуяа, М.Жаргал, Ж.Цэрэн, Д.Энхтайван, Г.Алимаахүү нар шагнуулсан юм.

Тэрчлэн Увс аймгийн Хүндэт тэмдгээр Б.Сүхбаатар, Ц.Адьяадорж, Т.Батзориг, С.Анхсайхан, Г.Дагийсүрэн, Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн медалиар Г.Буянжаргал, Ж.Алтанбаяр, Г.Цэрэндаш, Э.Жавзан, С.Сүрэнжав, Боловсролын үйлчилгээний хүндэт ажилтанаар Ж.Дэмбэрэл, М.Дариймаа, Г.Баасанжав, М.Тамаа, Д.Оюунцэцэг, Л.Долгорсүрэн, М.Буяндэлгэр, Ц.Оюун, Ө.Бадамханд нар тус тус шагнагдлаа. Энэ үеэр тус сургуулийг төгсөгч УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд болон төгсөгчид өөрсдийн зүгээс хандив өргөж, сургуулийн тоног төхөөрөмж гардуулж, баяр хүргэсэн юм.
Б.Замбал
Холбоотой мэдээ