“Интерном” дэлгүүрийн салбар нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-20 13:41:17
 Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом суманд өнөөдөр "Интерном" дэлгүүрийн салбар нээгдлээ. Тус дэлгүүрийн нээлтэд оролцохоор Увс аймгийн зохиолч, сэтгүүлчид, номонд хайртай хүмүүс олноор очсон бөгөөд шүлэг найргаасаа уншиж, номын дэлгүүрийг мялаалаа.

Энэхүү дэлгүүр нь Улаангом сумын 3-р багт байрлах "Өгөөж" төвийн 1-р давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. “Интерном”-ын салбар дэлгүүр байгуулагдсанд Увсын хүүхэд залуучууд, номын хорхойтнууд баяртай байсан бөгөөд борлуулалт өндөр байх нь илт байлаа.
Б.Замбал
Холбоотой мэдээ