Их бурхантад хийд босгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-21 11:47:06
Дорнод /МОНЦАМЭ/.  Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших “Их бурхан Жанрайсаг”-ийг тахиж, сүм байгуулах шав тавилаа.

“Их бурхант” хэмээх энэ гайхамшигт цогцолборыг Монгол орон даяар То ван хэмээн алдаршсан Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр удирдан 1859-1864 онд залсан гэдэг. Эдийн засгийг шинэтгэгч, аж төрөхүйн ухааныг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн Тогтохтөр вангийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан дээрх ажлыг зохион байгуулжээ. Шав тавих ёслолд Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын Засаг дарга Н.Хүрэл-Эрдэнэ, Дорнод аймгийн төв гандан “Данриг данжаалийн хийд”-ийн лам хуврагууд, орон нутгийн иргэд, сүсэгтэн олон оролцлоо.



Их бурхан Жанрайсагийг нутгийнхан нь “Найман аюулаас аврагч Аръяабал” гэж нэрлэдэг аж. Түүний найман мутарт арслан, заан, могой, гал, ус, гав, гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан бэлгэдэл атгаастай байдаг. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ