Уулын спортын тамирчин Э.Уранболор төрөлдөө тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-08-25 09:20:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Киргизийн нутаг дахь Памирын нуруунд наймдугаар сарын 23- 25-нд зохион байгуулсан “Lenin Peak Sky Marathon” тэмцээнд оролцсон манай улсын “Улаанбаатар хайкинг” клубын тамирчид I болон III, IY байр эзэлжээ.

Киргиз улсын тамирчин Вячеслав Шейко Үндсэн отгоос  оргил /7134м/ хүртэл 6 цаг 40 минут гүйж тэргүүн байрт шалгарсан бол бусад тамирчид хүчтэй салхины улмаас 6400 метр өндрөөс тэмцээнийг дуусгасан байна.

Харин "Раздельная" оргил /6148 м/ буюу сонгодог замын 3-р отог хүртэлх уралдаанд Улаанбаатар аялагч клубын тамирчин Наранчулууны Отгонбат эрэгтэй төрөлд III байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Эрдэнэбилэгийн Уранболор тэргүүн байрт шалгарлаа. Мөн уг төрөлд  Болдбаатарын Ариунтуул, Мятавын Болор-Эрдэнэ нар III, IY байрын эзэд болжээ.

 

Д.Өлзий

 
 

Холбоотой мэдээ