БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг Ши Жиньпин даргална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-31 08:54:40
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын зүүн өмнөд нутгийн Фузень мужийн Сямэнь хотод ирэх сарын 3-5-нд болох БРИКС-ийн гишүүн улс орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргална. Энэ тухай Хятад улсын ГХЯ өчигдөр мэдэгджээ.
 
Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан мэдэгдэхдээ “Харилцан ашигтай хамтран ажиллах замаар нийтээрээ хөгжих зорилго бүхий БРИКС-ийн энэ оны дээд хэмжээний уулзалтыг Ши дарга даргална. Тэрбээр мөн энэ дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулах янз бүрийн арга хэмжээ, тухайлбал БРИКС-ийн эдийн засгийн форумд оролцоно” гэв.
 
Ши Жиньпиний урилгаар Бразилын Ерөнхийлөгч Мишель Темер  наймдугаар сарын 31-нээс ирэх сарын 5-ны хооронд Хятад улсад төрийн айлчлал хийнэ гэж хэвлэлийн төлөөлөгч Лу мэдэгдлээ.
 
Мөн Ши даргын урилгаар Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон өчигдрөөс Хятад улсад төрийн айлчлал хийж эхэлсэн байна. Түүний айлчлал ирэх сарын 5-нд өндөрлөх аж.
 
БРИКС гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Ємнєд Африкийн Бүгд Найрамдах Улс гэсэн таван улсын англи нэрний эхний үсгүүдээс бүрдсэн үг юм. Хятад улс ээлж ёсоор энэ онд БРИКС-ийг даргалж байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ