Дэлхийн үр тариа хураалтын урьдчилсан таамгийг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-11-06 14:07:29

МОСКВА. /TASS/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ дэлхийн үр тариа хураалтын урьдчилсан таамгийг бууруулжээ.

НҮБ-ын ХХААБ-ын тооцоолсноор, энэ жил дэлхий даяар 2 тэрбум 530 мянган тонн үр тариа хураах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 10 дугаар сард 28.4 сая тонн үр тариа авна гэж таамаглаж байснаас 4.7 тонноор буурсан хэмжээ юм. 10 дугаар сард урьдчилсан таамаглаж байсан хэмжээ нь 2014 оны үр тариа хураалтын хамгийн доод үзүүлэлтээс 1.1 хувиар буурсан таамаглал аж.

Тус байгууллагын мэдээлэлд онцлон тэмдэглэж буйгаар, малын тэжээлийн төрөл зүйл муудсантай болон цагаан будааны ургац хураалтын урьдчилсан таамгийг бууруулсантай холбоотойгоор дэлхийн үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээг бууруулжээ.

Дэлхийн даяар малын тэжээлийн үйлдвэрлэлийн хэмжээ энэ жил 1.3 тэрбум тонн байх төлөвтэй байгаа нь 10 дугаар сард урьдчилан таамаглаж байснаас 4.5 сая тонноор бага бөгөөд 2014 оныхоос 2.2 хувиар буурсан хэмжээ аж.

Үүнээс гадна, НҮБ-ын ХХААБ дэлхий даяар хураах цагаан будааны хэмжээний урьдчилсан таамгийг 491.4 сая тонн болгож бууруулсан нь 10 дугаар сард таамаглаж байснаас 1.6 сая тонноор бага хэмжээ юм.

Үүний сацуу, тус байгууллага дэлхийн улаан буудайн үйлдвэрлэлийн урьдчилсан таамгийг өсгөж, 736 сая тонн улаан буудай хураана гэж үзэж байна. НҮБ-ын байгууллагын онцлон тэмдэглэснээр, энэ нь 10 дугаар сарын түвшинтэй харьцуулахад 2014 оны хамгийн өндөр үзүүлэлтийг 3 сая орчим тонноор давсан хэмжээ аж. Улаан буудайн урьдчилсан таамгийг өсгөсөн нь Европын Холбооны орнуудад энэ төрлийн ургацын төрөл зүйл сайжирсантай холбоотой байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ