Уулархаг нутгаар хур тунадас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-09-06 07:47:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи 7-нд говь тал хээрийн нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 7-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. 
Холбоотой мэдээ