Залуус хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 1920-1960 оныг хамрах улс төрийн их хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг угтаж Сүхбаатар аймгийн НАМЗХ-ны залуус хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэн, 108 зул өргөв. Тус аймгийн хэмжээнд 3000 орчим иргэн хэлмэгдэлтэд өртжээ.
Монгол Улсын түүхэнд хар толбо болон үлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн 60 мянга гаруй нэрт сэхээтэн, эрдэмтэн, эгэл жирийн иргэдэд хүндэтгэл үзүүлэх өдрийг УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор баталсан байдаг. Үүнээс хойш Монгол Улс тус өдрийг 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тэгвэл Сүхбаатар аймгийн НАМЗХ-ны залуус энэхүү өдрийг угтан өөрсдийн санаачлагаар ийнхүү аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдэд 108 зул өргөж, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ. Тэд энэхүү үйл ажиллагаагаа цаашид тогтмол зохион байгуулахаар болсон байна.
Тус аймгийн хэмжээнд 3000 орчим иргэн хэлмэгдүүлэлтэд өртсөн байдаг бөгөөд тэдний 1000 гаруй нь цагаатгагдаж, номонд бүртгэгдсэн байдаг байна. Цагаадсан иргэдийн 800 орчимд нөхөн олговрыг нь олгосон, энэ ажил өдгөө ч үргэлжилж байгаа талаар албаны хүн мэдээлэв.
Есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарчууд Монгол Улсын ерөнхий сайд асан, Ц.Жигжиджавын хөшөөнд цэцэг өргөж, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх аж.

Т. Одончимэг