Австрали эмч нар түлэнхийн сорви, гэмтэлтэй хүүхдүүдэд төлбөргүй хагалгаа хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Австрали улсын “Интерпласт” олон улсын байгууллагын эмч нарын баг ажиллан, түлэнхийн дараах нөхөн сэргээх, сэргээн засах чиглэлээр 65 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өглөө. Энэ үеэр түлэнхийн дараах сорви, гэмтэлтэй 10 хүүхдэд хагалгаа хийж, 6 хүүхдэд сорвины тариа үнэ төлбөргүй хийв.
Мөн мэдээгүйжүүлэг, түлэнхийн дараах мэс заслын сүүлийн үеийн арга техникээс мэс засал, гэмтлийн тасагт болон мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нартай хамтран ажиллаж нэн шаардлагатай мэдээллийг зааж сургасан байна. Энэхүү арга хэмжээг Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри болон “Интерпласт” олон улсын байгууллагын хамт олон хамтран хэрэгжүүлж, өвчиндөө шаналан буй хүүхдүүдэд туслалцаа үзүүлсэнд олон эцэг эхчүүд талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Б.Гантуяа