Өсвөр насны хүүхдүүдийн дунд БЗХӨ нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-09 12:04:12
 Увс /МОНЦАМЭ/. Өсвөр насны хүүхдүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Энэ нь өсвөр үе, хүүхэд залуусын дунд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутмаг, эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой байна. Увс аймагт өсвөр үе, залууст нөхөн үржихүйн зөвлөгөө өгөх “Ирээдүйн босго” төв ажилладаг бөгөөд тус төвөөр он гарсаар 900 орчим хүүхэд, залуучууд үйлчлүүлжээ. “Өсвөр үе, залуусын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, энэ төрлийн сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагууд ЕБС-иудтай хамтран ажиллах, эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах тал дээр цаашдаа дорвитой анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээн “Ирээдүйн босго” төвийн өсвөр үеийн эмч Б.Энхцэцэг хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ