5000 долларын шагналтай барилдаан Увс аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
164@montsame.mn
2017-09-11 09:55:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 15-ны өдөр Увс аймгийн Биеийн тамир, спортын газар үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр тохиох юм. Ойд зориулан энэ сарын 16, 17-нд улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болох бөгөөд хоёр давсан шилдэг 32 бөх тойргоор барилдахаар болжээ.
Увс аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит энэхүү тойргийн барилдаан нь энэ жилээс "Увс нуур цом" нэртэйгээр болох юм. Барилдааны түрүү бөхийг шилжин явах цом, 5000 ам.доллараар шагнахаар төлөвлөсөн байна. Энэхүү тойргийн барилдааныг “Келсо центр” компани ивээн тэтгэж байгаа аж.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ