Монголын циркчин охин Оросуудыг гайхшруулав
ХИЛИЙН ЧАНАДААС
Москва /МОНЦАМЭ/ Оросын “Россия 1” сувгийн “Гайхамшигт хүмүүс 2017” нэвтрүүлэгт монгол бүсгүй оролцож, өөрийн үзүүлбэрээр үзэгчдийг гайхшрууллаа.
Энэ жил 25 настай Г.Нямгэрэл 8 настайдаа циркийн урлагт хөл тавьжээ. Тэрбээр “Би улсынхаа болон олон улсын циркчдийн багтай хэд хэдэн томоохон тэмцээн уралдаанд ороцож байсан. Хүч, тэвчээр шаардсан аюултай үзүүлбэр хийж гүйцэтгэдэг учир циркийн урлаг хатуу санагддаг. Энэ шоунд би нэгэн сонирхолтой үзүүлбэр бэлтгэсэн. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Гайхамшигт хүмүүс 2017” нэвтрүүлэгт Г.Нямгэрэл хэд хэдэн үзэгдэл толилуулсаны нэг нь нүдээ боож байгаад хөлөөрөө нум сум харвах байв.Түүнийг байг амжилттай оносоны дараа шоуны шүүгч, телевизийн хөтлөгч Ольга Шелест “Би хөлөөрөө байтугай гараараа ч нум сум харваж чадахгүй, тэгээд бүр нүдээ боож байгаад шүү. Монголчууд оросыг эзэлж байсанд гайхах зүйл алга. Та үнэхээр гайхалтай юмаа” хэмээн онцлов.
Манай циркийн жүжигчин Г.Нямгэрэлийн ширүүн өрсөлдөгч Словак улсаас оролцож буй 19 хэлээр ярьдаг Владимир Шкультети байв. Түүнийг үзэгчдийн 16 хувь нь дэмжсэнээр “Гайхамшигт хүмүүс 2017” шоу нэвтрүүлгийн эхний дугаарын ялагч болж финалын шатанд оролцох эрхтэй болсон юм.
Харин Г.Нямгэрэлийг үзэгчдийн 13 хувь нь дэмжсэн юм. Тэрбээр шоуны финалын шатанд шалгараагүй ч үзэгчдийг өөрийн мэдрэмж, авьяас чадвараараа гайхшруулж чадсан юм.
Дашрамд дурдахад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Гайхамшигт хүмүүс” шоу нэвтрүүлэг энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлж гадаадын иргэдэд авьяас чадвараа сорих боломж олгож байгаа ажээ. Шоуг үзэхээр хуран цугласан үзэгчдийн санал хураалтын дүнгээр долоо хоног бүр нэг ялагч тодорч финалын шатанд өрсөлдөх эрхтэй болох аж. “Гайхалтай хүмүүс 2017” шоуны супер ялагч нэг сая рублийн эзэн болох юм.

Л.Нандиа