Р.Эмүжингийн шинэ роман мэндэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-07 15:05:06

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин "Хөх сарны явдал" номоо хэвлүүлжээ.

Энэхүү эротик романы нээлт өчигдөр  Аз хур номын их дэлгүүрт болов.

 Тэрбээр номынхоо талаар, “Гаднаас нь харахад орчин үеийн сонгодог хэв маягийг хадгалсан гоёлтой, дотоод сэтгэл нь солиотой үнсэлтийн ул мөр хийгээд үнэрийг шингээсэн нэгэн болж амьдарсан хэрэг “ хэмээн онцлов.

Мөн "Энэ номыг бичлээ гэж намайг үзэн ядаж, үгүйсгэн гоочилж, өмгөөлөн омогшуулж, эс бөгөөс өрсөн магтаж болно. Аль нь ч байсан одоо өнгөрсөн. Таны хайр дурлалын ертөнцийг зорин замд гарсан "Хөх сарны явдал" хэмээх галт тэрэг аль эрт хөдөлсөн. Халуун галзуу энэ эротик романыг бичиж байхдаа би бүсгүй хүний хувьд өөрөө өөртэйгөө хангалттай зөрчилдсөн. Одоо зөрчилдөж, эргэлзэх хүсэл алга. Залуу насны тань зурвасхан амьдралд илүү хурц хийгээд хурдтай аялгуу нэмээсэй хэмээн хүсч байна. Зөвхөн насанд хүрэгчдэд хэмээх тодотголтой энэхүү эротик романыг даралт нь огцом ихэсдэг, басхүү зүрх судасны өөрчлөлттэй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн уншихгүй байвал зүгээр” хэмээн зөвлөв. 

Энэхүү романыг Аз хур, Интерном, Мир номын их дэлгүүрт худалдаалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ