Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад дэвшил болсныг үнэлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт хатагтай Фавзиа Күүфи тэргүүтэй Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчдийг /09.13/ хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд тэрбээр төлөөлөгчдийг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд үе үеийн Засгийн газар, УИХ, Хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарал хандуулж ирснийг дуулгав.
Тухайлбал НҮБ-ын Хүний эрхийн хорооны 120 дугаар чуулганаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх ээлжит 6 дахь илтгэлийг 2017 оны 07 дугаар сарын 6-7-ны өдөр амжилттай хэлэлцүүлснийг танилцуулсан юм. Энэ үеэр Монгол Улсыг пактад заасан эрхийг хангах чиглэлээр хууль тогтоомжоо шинэчилж, олон үр дүнтэй арга хэмжээ авсныг үнэлсэн юм. Түүнчлэн ХЗДХ-ийн сайд ХЗДХЯ, МУ-ын Засгийн газраас наймхан сарын богино хугацаанд Эрүүгийн багц хуулийг баталж эрүүгийн бодлогын хүрээнд гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгож, хорих ялын дээд хэмжээг багасгасан, хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмж оруулсныг тэмдэглэлээ. Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны ерөнхийлөгч хатагтай Фавзиа Күүфи болон Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны гишүүн, ноён Али Аларади, Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Гаелл Ларок нар Эрүүгийн багц хуулийн шинэчлэл илүү хүмүүнлэг, хүний эрхийг хангах, эрх чөлөөг хамгаалахад чиглэгдсэнд талархал илэрхийлээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад дэвшил болсныг үнэлсэн юм. Мөн ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хороо нь өнөөдрийн байдлаар парламентын гишүүний эрхийг зөрчсөн 41 улсын 300 гаруй хэргийг судлан ажиллаж байгаа тухай дурдаад С.Зориг агсны хэрэгт 2000 оноос хойш анхаарал хандуулж, Монгол Улс гурав дахь удаагаа ажиллаж 50 орчим шийдвэр дүгнэлт гаргасан тухайгаа танилцуулав.Тэд Монгол улсад хийж буй хууль эрх зүйн шинэчлэл энэ хэргийг бүрэн дүүрэн илрүүлэхэд тус болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд хуулийн хүрээнд үр дүнтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Ж.Батсайхан