Хөвсгөлд 5091,0 мянган толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-17 19:54:56
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт  23 сум 1 тосгоны 126 багийн нутагт 8486 хот айл, 15276 малчин өрх  энэ жил 5091.0 мян толгой малтай өвөлжих урьдчилсан дүн мэдээтэй байна.  

Үүнээс тэмээ-1,7 мянган толгой, адуу-193,5 мянган толгой, үхэр-399,3 мянган толгой, хонь-2480,5 мянган толгой, ямаа-1842,2 мянган толгой байна. Мөн хөрш зэргэлдээ аймаг, сум болон тусгай хамгаалалтын бүс нутагт 828 өрхийн 260.7 мянга орчим толгой мал отроор өвөлжиж, нийт 292,0 мян.тол малыг зах зээлд борлуулах боломжтой гэсэн урьдчилсан дүн мэдээтэй байгааг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга танилцууллаа.

Б.Гантуяа 
Холбоотой мэдээ