Санамж бичгийнхээ хэрэгжилтийг эргэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-19 12:19:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг нь БНХАУ-ын Алшаа аймагтай хамтран ажиллахаар болсон санамж бичгийнхээ хэрэгжилтийг эргэж дүгнэлээ. 

Тус аймаг нь БНХАУ-ын Алшаа аймагтай хамтран ажиллах 37 заалт бүхий санамж бичгийг өнгөрсөн 3 сард байгуулсан билээ.
Хоёр тал санамж бичгийн хэрэгжилт, ажлын явц байдалтай танилцах уулзалтыг зохион байгуулсан байна.
Уулзалтын үеэр Шивээ хүрэн боомтын барилга байгууламжийн засвар тохижилтын ажлыг Сэ Хэ боомтын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр болов. Мөн Шивээ хүрэн боомтод мах боловсруулах үйлдвэр байгуулах, хил орчмын худалдааг хөгжүүлэх зорилгоор худалдаа эрхлэгчдэд бизнесийн ая тухтай орчин бүрдүүлэх, хоёр аймгийн хамтарсан үзэсгэлэн худалдааг зөвхөн төрийн байгууллага, худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохих журмын дагуу зохион байгуулж байхаар болжээ. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ