Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мөнгө олоход ашиглаж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-09-19 12:35:32
Москва /МОНЦАМЭ/.Москва хотын гудамжинд гуйлга гуйн зогсох орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон тааралддаг. Тэгвэл өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, өөрийгөө хамгаалах чадварүй хүмүүсийг хулгайж гудамжинд гуйлга гуйлгаж мөнгө олох бизнес Москва мужид цэцэглэсэнийг илрүүлжээ.
“Россия 1” сувгийн сэтгүүлч энэ асуудлаар нэвтрүүлэг бэлтгэн цацсанаар холбогдох байгууллагууд болон цагдаа нар шалгалт хийж эхэлсэн юм. Одоогийн байдлаар энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боолчлогдсон хэд хэдэн хүнийг олж илрүүлэн ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
“Намайг Подмосквад явж байхад үл таних хүмүүс толгой дээр шуудай углан авч явсан. Тэгээд гудамжинд гуйлга гуйлгадаг байсан. Өдөрт хоёр мянган рублиэс бага мөнгө авчрах юм бол зоддог байсан” хэмээн хохирогч, өндөр настан Ольга Тимофеева ярилцлага өгчээ.  
 “Бид Владимир Блохин гэх эрийг хэдэн сарын турш хайж байна. Тэр нэг хөлгүй учир муу хүмүүсийн гарт орж, мөнгө олох сайхан хэрэгсэл нь болоод явж байгаа байх. Түүнийг хамгийн сүүлд галт тэрэгний буудалд  гуйлга гуйгаад зогсч байхыг хүмүүс харсан байсан” хэмээн алга болсон иргэдийг хайх ажилд гар бие оролцож буй сайн дурын ажилтнууд ярьж байна.
 
 Гудамжинд зөрөн өнгөрч буй таван хүний хоёр нь гуйлга гуйн зогсох нэгэнд тусламжийн гараа сунгадаг байна. Сул дорой хэн нэгнийг ашиглан өдөрт  дунджаар 10 мянган рубль олох боломжтой нь энэ төрлийн бизнес цэцэглэх гол шалтгаан юм.
Л.Нандиа  
Холбоотой мэдээ