Бага насны хүүхдийн түлэгдэл өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-21 14:10:39
Дорнод /МОНЦАМЭ/. Хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд бага насны хүүхэд түлэгдэж эмнэлэгт хүргэгдэх тохиолдол өсөх хандлагатай байна. Тэр дундаа 0-5 насны хүүхдүүд халуун ус, хоол цайнд түлэгдэх нь их байна.
Дорнод аймгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт ирж буй дуудлагыг эрэмбэлвэл мэс заслын эмгэг, осол гэмтэл, зүрх судас, артерийн даралт ихсэлт болон бага насны хүүхэд түлэгдэж эмнэлэгт ирэх нь тэргүүлэх шалтгаан болж байгаа юм. Өдөрт доод тал нь бага насны хоёр хүүхэд түлэгдэж эмнэлэгт ханддаг гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн онд л гэхэд тус аймгийн хэмжээнд 100 гаруй хүүхэд түлэгдсэн нь өмнөх жилээс өссөн үзүүлэлт гэв. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ