Даатгалын сангийн орлого 104 хувиар биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-25 13:41:34
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Тус хэлтсийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга С.Насанбат танилцаж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонслоо.
2017 оныг “Эерэг харилцаа-чанартай үйлчилгээ”-ний жил болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэд даатгуулагчдад тасралтгүй үйлчлэх зорилгоор энэ оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн байцаагч, ажилтнууд ээлжлэн цайны цаггүйгээр ажиллаж эхэлснээр даатгуулагчийн сэтгэл ханамж дээшилсэн байна.
Нийгмийн даатгалын багц хуулийн тухай болон эрүүл мэндийн даатгалын хуулиар 14 ажил олгогчдод сургалт сурталчилгаа хийж, 4560 гаруй даатгуулагч хамрагджээ.
Нийгмийн даатгалын сангийн орлого 25,789.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 26,810.9 сая төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт өссөн дүнгээр 104.0 хувиар биелсэн үзүүлэлттэй байна.
Аймгийн хэмжээнд 4 сумын нийт 13719 тэтгэвэр авагчийн хувийн хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгахаас 13719 тэтгэвэр авагчдын тогтоолтыг тэтгэврийн программын мэдээлэл болон хувийн хэрэгтэй нь тулган шалгаж, ажлын гүйцэтгэл 100 хувь буюу 5.0 онооны үзүүлэлттэй шалгаж ажиллажээ.
Тэтгэврийн хувийн хэрэг материалыг нягтлан шалгахад үндэслэлгүй баримтаар тогтоосон, хуулийн заалт буруу хэрэглэснээс 4 хүний 4857271 төгрөгийн тэтгэврийг тус тус төлүүлэх, 9 хүний 4786093 төгрөгийн тэтгэврийг нөхөн олгохоор шийдвэрлэн ажиллаж, 4 тэтгэвэр авагчидтай холбоотой 159408900 төгрөгийн улсын байцаагчийн акт тавигджээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ