“Нээлттэй мэдээллийн зах” өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-09-25 15:41:48
 Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 29-ны өдөр зохион байгуулах эрүүл мэндийн салбарын "Нээлттэй мэдээллийн зах" өдөрлөгийн арга хэмжээг олон улсын ахмадын өдрийн арга хэмжээтэй уяалдуулан зохион байгуулах гэж байна. Энэ үеэр ахмадуудын дунд эрүүл насжилт мэдээлэл сурталчилгаа, бүх нийтийн дасгал хөдөлгөөн, ардын уламжлалт тоглоом наадам морь уралдах, шагай харвах, шүүрэх тэмцээн болон сурагчдын "Ахмадыг хүндлэх ёс үзүүлбэр" гэх мэт арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.
Энэ сарын 29-ны өдөр Цогцолбор 1-р сургуулийн урлаг зааланд аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Өсвөр үе залуучуудын эрүүл мэндийн төвийн идэвхтэн сурагчдын дунд “Ахмад настнаа хүндлэх ёс” сэдвээр дүрийн тоглолтын уралдаан зарласан бөгөөд нийтдээ дөрвөн баг оролцох аж. Үүнд шалгарсан багийн мэдээллийг Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй мэдээллийн зах” өдөрлөгийн арга хэмжээний үеэр олон нийтэд хүргэж, сурагч өсвөр үеийхэнд ахмад настнаа хүндлэн дээдлэх зан үйл, соёл уламжлалаа хадгалах, суралцах нийгмийн эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ