"Дуулан бүжье" ахмадын цэнгүүн болох гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-26 17:39:33
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт маргааш "Дуулан бүжье" ахмадын цэнгүүн болох гэж байна. Дөрөв дэх жилдээ тасралтгүйгээр зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь ардын язгуур урлаг, ардын дуу, гоцлол болон хамтлаг хөгжим, шүлэг яруу найраг гэсэн таван төрлөөр шилдгүүдээ шалгаруулдаг юм.
Тус аймгийн ХЖТеатрын ахмад уран бүтээлч СТА Д.Буянхүү, Д.Ганчимэг О.Бямбаа нар санаачлан ахмадуудынхаа дундаас мартагдах дөхсөн соёлын биет бус өвийг олонд түгээн дэлгэрүүлэх зорилготой уг цэнгүүн маргааш шилдгүүдээ тодруулна. Бүтэн жилийн турш сар бүрийн шилдгүүдээ тодруулан галаа цэнгүүнд оролцох мандат олгож ийнхүү ахмадуудын баяраар шилдгийн шилдгээ тодруулдаг уламжлалтай юм.
Монгол Улсын СТА, Ард түмний гавъяат О.Бямбаа энэхүү цэнгүүний ерөнхий зохион байгуулагчаар ажилладаг юм. Тэрээр "Энэхүү цэнгүүнээ сүүлийн жилүүдэд тасралтгүй зохион байгуулж ахмадуудаасаа соёлын биет бус өвийг залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээж явна. Тус арга хэмжээнээс улсын тэргүүний ардын авъяастан олон тодрон гарсан" гэлээ. Өнгөрсөн жилийн уг "Дуулан бүжье" цэнгүүнээс язгуур урлагийн төрөлд оролцсон Булган сумын ардын авъяастан н.Бямбаагийн "Даалууны гуншин" олны анхаарлыг ихэд татсан юм.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ