Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ дахь айлчлал амжилттай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-11-10 15:10:13

БНХАУ-ын дарга  Си Зиньпиний урилгаар тус улсад  төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нар дагалдан яваа төлөөлөгчдийн хамт  БНХАУ-ын ШаньСи мужийн  Си Ань хотын түүх соёл, хөгжил цэцэглэлтэй танилцан тус  мужийн даргатай уулзжээ.

 Өнөөдөр үдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон гэргий Х.Болормаа Бээжинд хүрэлцэн ирж  16 цагт  БНХАУ-ын АИХ-ын ордонд  БНХАУ-н дарга Си Зиньпинтэй уулзан, Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигүүдэд гарын үсэг  зурах ёслолын ажиллагаанд оролцох юм.

 Мөн БНХАУ-ын дарга  Си Зиньпин тэргүүн  хатагтай Пөн Ли  Юань нар  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , гэргий Х. Болормаа нарт өнөө орой хүндэтгэлийн зоог барих аж.

 Маргааш буюу  11 дүгээр сарын 11-ний өдөр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Ардын Их Хурлын дарга Жан Дө Зянь,  Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд   Ли Көцянь нар  бараалхах юм.

 Мөн айлчлалын бүрэлдэхүүн Бээжин хотноо  “Хааны өвлийн ордон музей”-г  үзэж сонирхох юм байна.

 

Бээжин хот.Д.Энхчимэг

 

Холбоотой мэдээ