Арваннэгдүгээр сарын 11-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-11-11 09:21:17

09.00 цагт ХСИС-иас зохион байгуулж буй “Стратегийн дамжаа”-ны сургалт УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвд болно.

09.00 цагт "Хүүхдийн тусламжийн утас 108-ын өнөөгийн байдал, цаашдын зорилт"-ыг тодорхойлох уулзалт, зөвлөгөөн Ramada зочид буудлын Ctystal хурлын танхимд болно.

09.00 цагт Голомт банк, "Мандал Женерал Даатгал" ХХК, Монголын бизнесийн зөвлөл хамтран “Эрсдэлийн удирдлагын форум-2015” үйл ажиллагааг Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулна.

09.00 цагт "Архигүй Монгол" Үндэсний чуулган ЭМСЯ-нд болно.

09.00 цагт Компанийн Нийгмийн Хариуцлагын Үндэсний Форумын нээлт Шангри Ла зочид буудалд болно.

09.00 цагт Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох зорилго бүхий “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын гуравдугаар чуулган” МТҮП-ын 211 тоот танхимд болно.

10.00 цагт ЭМСЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв хамтран Дэлхийн Уушгины өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ба илтгэл, мэдээлэл, сургалтыг Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт зохион байгуулна.

10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд "Үйлдвэрийн бус аргаар боловсруулж байгаа болон хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн", "ЕБС-ийн 60 сургуульд хийсэн "Үдийн цай" хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг шалгасан талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлэх ₮Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн нээлт Бест Вестерн Премьер Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

10.00 цагт Замын цагдаагийн газраас өөрийн байрандаа "Зам тээврийн ослоор хохирогсдын дэлхий нийтийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай" талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт  М.Шагдарсүрэн, Таукейн Султан, Ш. Элдэв-Очир нарын орчуулж, Монгол улс дахь Бүгд Найрамдах Казакстан улсын Элчин сайдын яамны дэмжлэгээр хэвлэн гаргасан Суут хүмүүн, их соён гэгээрүүлэгч яруу найрагч зохиолч Абай Кунамбаевын “Сургаал үг” номын нээлтийн ажиллагаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт /СТӨ Б Корпус/ болно.

11.00 цагт Засгийн газрын 4 байранд Санхүүгийн зохицуулах хороо “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” өөрийгөө зохицуулах байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулна.

11.00 цагт "Их говийн тэмээний баяр-2015" баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод зохион байгуулах талаар ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд мэдээлэл хийнэ.

11.30 цагт 2015 оны 10 дугаар сарын Орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкны 5 давхарт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ардчилсан намын гишүүд дэмжигчидийн холбооноос улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮЭХ-нд мэргэжил үйлдвэрлэлийн 10 гаруй салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод нэгдэн 2016 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хөдөлмөрийн үндэсний намын байранд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт  Франц улсын баталгаажуулалтын байгууллага AFNOR-оос Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газарт Чанарын удирдлагын ISO 9001 гэрчилгээг гардуулсан талаар мэдээлэл хийyt

14.00 цагт “А” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Б” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “А” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

16.00 цагт “Б” танхимд Төсвийн байнгын хорооны хуралдана.

Холбоотой мэдээ