Байнгын хорооны хуралдааныг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-04 15:10:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд хуралдах байсан ч хуралдааныг цуцалжээ.
 
Тус байнгын хорооны хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр товлоод байв.

Байнгын хороо Төрөөс баримтлах мөнгөний бодлогын баримт бичгийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн бол чуулганы маргаашийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцэх хуваарь гараад байлаа.
Б.Туул

 
Холбоотой мэдээ