Францын Ерөнхийлөгч Э.Макрон ирэх онд Орост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-10 12:53:26
ПАРИС. /ТАСС/. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2018 оны эхний хагаст багтан ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа тухай Элиссейн ордны Хэвлэл мэдээллийн алба нотлон мэдэгдсэнийг “ТАСС” агенгтлаг уламжлав.
 
2018 оны тавдугаар сард болох Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Э.Макрон оролцож магадгүй гэсэн таамаглал тархах болсонтой холбогдуулан Элиссейн ордноос өчигдөр орой гаргасан мэдэгдэлд “Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч 2018 оны эхний хагаст багтан Орост айлчилна. Оросын аль хотод яг хэзээ айлчлах нь хараахан тодорхойгүй байна” гэжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ