АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчид ирэх долоо хоногт Турк улсад айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /ТАСС/. АНУ болон Турк улсын эрх баригчид дипломат төлөөлөгчийн газруудаасаа цагаачлалын бус виз олгохыг түр зогсоох тухай харилцан адилхан мэдэгдэл гаргаад байсан билээ. Энэ асуудлыг хэлэлцэхээр АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчид ирэх долоо хоногт Турк улсад айлчилна хэмээн пүрэв гаригт Туркийн NTV телевиз мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
Тус телевизийн сувгийн мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ болон Евразийн асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Жонатан Коэн АНУ-ын төлөөлөгчдийг тэргүүлж оролцох бөгөөд хоёр орны дипломат харилцааны хямралыг даван туулахын тулд хамтарсан комисс байгуулах саналыг Турк улсын зүгээс дэвшүүлж байгаа ажээ.

Дипломат харилцаанд хямрал үүсэх болсон шалтгаан нь АНУ-ын ерөнхий консулын газрын ажилтан Метин Топузыг үндсэн хууль зөрчиж, Туркийн засгийн газрыг түлхэн унагах оролдлого хийсэн хэмээн сэжиглэн Стамбулд баривчилсан хэргээс үүдэлтэй. Туркийн эрх баригчид Топузыг АНУ-д амьдардаг сөрөг үзэлт лалын шашны номлогч Фетхуллах Гюллений ФЕТО бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа юм. Туркийн эрх баригчид Гюлленийг 2016 оны долдугаар сард Турк улсад гарсан цэргийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэж буруутгадаг юм.
Э. Аянзаяа