“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аянд залуус нэгдэхээ илэрхийлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-10-12 17:39:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хамтран "Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг зохион байгуулж эхлээд байна.

Энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх тус аяны хүрээнд оюутан, залуусыг эерэг хандлагатай болохыг уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох аж.

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аянд өнөөдрийн байдлаар нийслэл дэх их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан залуучууд нэгдэхээ илэрхийлжээ.
Б.Заяа
Холбоотой мэдээ