Агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбум төгрөг зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-11 18:18:24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Өчигдөр болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн төслийн талаар гишүүд асуулт, асууж, үг хэлсэн бол өнөөдөр Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй  саналын томъёоллоор санал хураалт явуулж байна.

Тухайлбал, Өлгий-Ховд чиглэлийн хатуу хучилттай автозамын санхүүжилтийг 1 тэрбум 69 сая төгрөгөөр бууруулах, Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтад 63 тэрбум төгрөгийн 31 төсөл арга хэмжээг нэмж тусгах санал олонхийн дэмжлэгийг авлаа.

Мөн Уул уурхайн сайдын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, АСЕМ-ын чуулганы аюулгүй байдлыг хангах үүднээс МИАТ компаний тоног төхөөрөмжийг шинэчлэх, аюулгүй байдлыг хангахад 13.5 тэрбум төгрөг төсөвт нэмж тусгах саналыг дэмжив.

Түүнчлэн БОНХАЖ-ын сайдын багцад агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 5 тэрбум төгрөг нэмж тусгах, БСШУЯ-ны сайдын багцад 118 дугаар цэцэрлэгийн өргөтгөлд 498.2 сая төгрөг нэмж тусгах зэрэг саналыг тус тус дэмжлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ