"Монретранс фүүд" ХХК-ны зарим хүнсний барааг устгалд оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-16 10:49:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу “Монретранс Фүүд” ХХК-д хяналт шалгалт хийсэн байна. Уг шалгалтын явцад тус компаний агуулахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн байсныг илрүүлэн устгалд орууллаа. Ийнхүү зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн 49 нэрийн, 448 ширхэг, 11.530.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Монретранс Фүүд ХХК-ийн менежер, агуулахын зохион байгуулагч нарыг байлцуулан Улаан чулуутын хогийн цэгт устгасан гэж НМХГ-аас  мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ