Дорнод аймгийн хэмжээнд төрөлт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-16 15:08:40
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн хэмжээнд 9 дүгээр сарын байдлаар 1413 эх амаржиж, 1430 хүүхэд төрсөн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, амаржсан эх 10.4 хувиар, шинэ мэндэлсэн хүүхэд 9.8 хувиар буурсан гэсэн үг. Ийнхүү жилээс жилд төрөлт аажмаар багасч байгааг залуучуудын гэр бүл төлөвлөлт сайжирч байгаатай холбож болох ч нөгөө талаар үр хөндөлт, нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал ч үүнд нөлөөлж байгаа юм.




Харин нас баралт 322 болж өмнөх оны мөн үеийнхээс 17.6 хувиар буурчээ. Нас баралтын шалтгааныг төрлөөр нь авч үзвэл хорт хавдраар 105 хүн хорвоог орхисон нь нийт нас баралтын 32.6 хувийг, осол гэмтлээр 43 тохиолдол буюу 13.3 хувийг эзэлж байна.
 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ