АНУ болон Вьетнамын эдийн засаг, аюулгүй байдлын салбарын түншлэлийн асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-17 17:38:57
ХАНОЙ. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вьетнамын Дананг хотод болох АПЕК буюу Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоод, дараа нь Вьетнам улсын төрийн тэргүүн Чан Дай Куангийн урилгаар Ханой хотод албан ёсоор айлчилна хэмээн "Туой че" сонинд мэдээлснийг ТАСС агентлаг уламжилж байна. Айлчлалын үеэр хоёр улсын удирдагчид эдийн засаг, боловсрол, аюулгүй байдлын салбар дахь хоёр талын түншлэлийн асуудлыг хэлэлцэх юм.

“Айлчлалын дүнд эдийн засаг, худалдаа, боловсрол, батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарт хоёр улсын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудлаар, түүнчлэн бүс нутгийн болоод олон улсын харилцан сонирхсон асуудлуудын талаар, түүний дотор Солонгосын хойгийн нөхцөл байдлын хувьд талуудын баримталж буй чиг хандлагыг тусгасан хамтарсан тунхаглал батлах төлөвтэй байна” гэж  "Туой че" сонин мэдээлсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ