Ажилгүй иргэдийн дийлэнх нь залуучууд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-18 17:58:21
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт энэ оны 9 дүгээр сарын эцсийн байдлаар ажилгүй иргэдийн талаас илүү хувь нь 15-34 насныхан байна гэсэн судалгаа гарчээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 1425 иргэн бүртгэлтэй байна. Тэдний 70 гаруй хувь нь ажил хайж байгаа бол үлдсэн хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа юм.
Энэ он гарсаар тус аймгийн ХХҮХ-т ажилд орохоор 350 иргэн хандаж, өмнө нь бүртгэлтэй байсан 1031 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Энэ үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал ажилд зуучлагдсан иргэдийн тоо 220 хүн буюу 27 хувиар өсчээ.   
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ