Хориг арга хэмжээ БНАСАУ-д нөлөөлж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-19 18:00:45
ТОКИО. /ТАСС/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс БНАСАУ-ын эсрэг хамгийн сүүлд авсан хориг арга хэмжээ нь өмнөхөөсөө илүү хатуу чанга болж, мэдрэгдэхүйц үр дүн үзүүлж байгаа хэдий ч эдгээр арга хэмжээ нь Пхеньян цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсооход хүргэж чадахгүй л болов уу гэж энэ асуудлаар ажилладаг Японы шинжээчид ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.  
 
“Умард Солонгосын гол түнш болох Хятад улс БНАСАУ-тай эдийн засгийн харилцаа холбоогоо ихээхэн хэмжээгээр хязгаарлаад байгаа тухай мэдээллийг бид авлаа. Хятадын гааль дээр бүх бараа бүтээгдэхүүнийг маш нарийн нямбай, удаан шалгаж, тэдгээрийг нэвтрүүлэх нь ихээхэн саатаж байгаа аж. Түүнчлэн Умард Солонгостой шинээр гэрээ хэлцэл байгуулахгүй, иргэдэд нь Хятад улсад нэвтрэх виз олгохыг зогсоогоод байна. Эдийн засгийн хоригтой холбоотойгоор Пхеньян хотын гудамжаар явах машинуудын тоо эрс буурсан” гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэргэдэх БНАСАУ-ын эсрэг  хориг арга хэмжээг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьдаг бүлэгт 2016 оноос өмнө багтаж байсан Японы аюулгүй байдлын асуудлаархи гол мэргэжилтнүүдийн нэг Кацухиса Фурукава хэлсэн байна.
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ