Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч, хөгжсөний 100, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг Дорнод аймгийнхан өчигдөр тэмдэглэлээ.
Ёслолын хүрээнд “Нийгмийн түншлэлд ҮЭ-ийн оролцоо” Хөдөлмөр эрхлэх чуулган болж, ойн баярын хурал аймгийн Хөгжимт Драмын театрт болсон. Тус арга хэмжээнд аймгийн удирлагууд, ҮЭ-ийн холбооны үе үеийн дарга нар урилгаар оролцов.
Мөн энэ үеэр Улсын тэргүүний 6 дугаар цэцэрлэгийн гадна “Дурсгалын самбар” байрлуулсан. Тодруулбал, тус цэцэрлэгийг 1959-1965 онд аймгийн ҮЭХ-ны даргаар ажиллаж байсан Ч.Лам-Авар Үйлдвэрчний эвлэлийн хөрөнгөөр бариулж байжээ. Улсын тэргүүний 6 дугаар цэцэрлэг нь Дорнод аймгийн анхны цэцэрлэг юм.
Аймгийн ҮЭ-ийн холбооны ээлжит XXXVI бага хурал өнөөдөр болно. Тус аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо 70 хороо, 6000 гаруй гишүүнтэй.

Д.Дэлгэрмаа