Увс аймаг хүүхдийн эрхийн байцаагчтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу аймаг, дүүрэг тус бүрт хүүхдийн эрхийн байцаагч нарыг ажиллуулахаар болсон байна. Энэ хүрээнд хүүхдийн эрхийн байцаагч нарыг бэлтгэх сургалтанд Увс аймгаас хоёр хүн хамрагдаад иржээ.
Хүүхдийн эрхийн байцаагч нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй зөрчлүүдийг хуулийн дагуу шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан байна. Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн эсэхийг хүүхдийн эрхийн байцаагч тодорхойлон дүгнэлтээ прокурорын байгууллагад танилцуулж, бүртгэлийн дугаар авснаар хуулийн дагуу арга хэмжээ авах, хариуцлага оногдуулах аж. Хүүхдийн эрх зөрчигдсөн бүхий л төрлийн гомдол мэдээллийг хүүхдийн тусламжийн 108 утас болон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн байцаагчид мэдэгдэх юм байна. Шинэ хичээлийн жил эхэлснээр Баруунтуруун сумын Ахлах сургуулийн 11дүгээр ангийн 20-иод хүүхэд дээд ангийнхаа хөвгүүдэд зодуулж эрх нь зөрчигдсөн хэрэг тус аймагт гараад байна.

Б.Батхүү