ОХУ энэ оны эхний хагаст терроризмтой холбоотой хэргээр 205 хүнд ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-23 16:03:03
МОСКВА. /ТАСС/.  ОХУ-ын шүүхүүд энэ оны эхний хагаст терроризмтой холбоотой хэргээр 205 хүнд ял шийтгэл оноосон тухай “ТАСС” агентлаг улсынхаа Дээд шүүхээс гаргасан мэдэгдлийг иш татан мэдээллээ.
 
ОХУ-ын Дээд шүүхээс өнөөдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, эдгээр хүнд террорист халдлага үйлдсэн, террористуудыг дэмжсэн, террористуудтай нэгдэхийг  олон нийтэд уриалсан, террорист ажиллагаа явуулах сургалт зохион байгуулсан, террорист бүлэглэлүүдэд элссэн зэрэг үндэслэлээр ял шийтгэл оноосон байна.
 
Ял шийтгэл сонссон 205 хүний дунд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын 22 иргэн, 11 эмэгтэй байгаа бол 14-17 насны зургаан хүүхэд бий аж.

ОХУ өнгөрсөн онд терроризмтой холбоотой хэргээр нийтдээ 420 хүнд ял шийтгэл оноож байжээ.
 
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ