Зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа
ВИДЕО МЭДЭЭ
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөл шинэчлэлд зориулагдсан 7 сая еврогийн зээлийн гэрээнд Монгол Улсын Хуульзүй дотоод хэргийн яам, Авсри улсын Засгийн газрын төлөөлөл өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хөнгөлөлттэй нөхцлөөр олгогдож байгаа энэхүү зээлээр эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, тухайлбал, олон улсын стандартад нийцсэн өндөр өртөг бүхий хүчилтөрөгч, хийн хангамжийн системтэй, ламинари агаарын урсгал бүхий хагалгааны дөрвөн вакум өрөө, холбогдох багаж хэрэгслийг худалдан авах юм. Хуульзүй, дотоод хэргийн яамны харьяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь өнгөрсөн оноос шинэ бүтэц зохион байгуулалтад орж үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөөд байгаа билээ. Удахгүй тус эмнэлэгт 240 ортой хэвтэн эмчлүүлэх Б блок ашиглалтад орсноор хагалгааны зургаан өрөө, нойрны эмчилгээний нэг өрөө тус тус нээгдэх юм.

Сэтгэгдлүүд