Финландын Ерөнхий сайд анх удаа Колумби улсад айлчлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БОГОТА./ТАСС/. Финландын Ерөнхий сайд Юха Сипиля Колумби улсад хийсэн анхны айлчлалынхаа үеэр Финланд улсын боловсролын салбарт хуримтлуулсан туршлагаас хуваалцах асуудал хэлэлцсэн билээ хэмээн мягмар гарагт Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжиллаа.
“Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх гол чиглэлүүдийн нэг нь боловсролын салбар байх юм. Колумби улс 2025 онд боловсролын салбарын үзүүлэлтүүдээр тэргүүлэх зорилт тавиад байгаа билээ. Боловсролын салбарт Финланд улсаас туршлага судалж, багш нар тэр дундаа зэвсэгт мөргөлдөөний улмаас ихээхэн хохирол амссан бүс нутгуудын багш дунд сургалт явуулахад маш үнэ цэнэтэй байх юм” гэж Колумбийн төрийн тэргүүн тэмдэглэжээ.
Э. Аянзаяа