Умард Солонгос улс тив алгасагч баллистик пуужин бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгос улс Европын орнуудад хүрэх чадвартай тив алгасагч баллистик пуужин бүтээсэн гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Умард Атлантын цэргийн эвслийн /НАТО/ Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй Токиод уулзахдаа мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
“Умард Солонгос улс Европын орнуудад хүрэх чадвартай тив алгасагч баллистик пуужин бүтээсэн нь олон улсын хамтын нийгэмлэгт нүүрлэж буй ноцтой аюул юм” гэж Шинзо Абэ хэслнийг “Киодо” агентлаг иш татан мэдээлжээ.
“Одоогийн байдлаар Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд яриа хэлэлцээ хийх бус, харин дээд зэргээр шахалт үзүүлэх шаардлагатай байна” гэж Японы ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Э. Аянзаяа