Д.Трамп цэрэггүй бүсэд очихгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “давчуу хөтөлбөртэй” учир удахгүй Азид хийх айлчлалынхаа үеэр хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд очихгүй гэж Цагаан ордон мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “Харин Ерөнхийлөгч Д.Трамп БНСУ-ын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт 60 орчим км зайтай орших “Хамфрис” цэргийн баазад зочилно” гэжээ. “Хамфрис” цэргийн баазын үйл ажиллагаатай АНУ-ын нэг ч төрийн тэргүүн биечлэн танилцаж байгаагүй гэж хэвлэлийн төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна.
Д.Трамп энэ сарын 3-наас 14-ний хооронд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам болон Филиппин зэрэг Азийн таван улсад айлчлах юм.

Г.Доржханд