Монголын зэс эрэлт ихтэй байгаатай холбогдуулан "Xanadu Mines" 8 сая доллар босгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-13 15:53:37

СИДНЕЙ. /Proactiveinvestors/. Цаашдын хайгуулын ажилд дэмжлэг болох найман сая долларын санхүүжилтийг амжилттай босгосноор, нэмэлт хөрөнгө оруулалтаас Монголын зэсийн “Хармагтай” төсөл ашиг хүртэж байна.

Туршлагатай, тууштай хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр нэгж хувьцааг 0.125 доллароор үнэлж, байршуулснаас дээрх санхүүжилтийг босгожээ.

Үүнээс гадна, адил үнэтэй хувьцаа арилжаалах төлөвлөгөөгөөр дамжуулан “Xanadu Mines” компани нэмэлт хоёр сая долларын санхүүжилт олсон байна. Компанийн нэгж хувьцаа хамгийн сүүлд 0.135 доллароор арилжаалагдсан нь хоёр сарын өмнөхөөс 80 хувиар илүү үнэтэй үзүүлэлт юм.

Ингэснээр компани 2014 оны ерөнхий хуралдаанаасаа хойш нийт 15 сая доллар гаруй хөрөнгө босгосны зэрэгцээ есдүгээр сарын сүүл гэхэд 2.5 сая долларын бэлэн мөнгөтэй болжээ.

Санхүүгийн энэ эрчимтэй ажиллагаа нь “Хармагтай” төслийг худалдан авахад тус компанид тулгарах асуудлуудыг бууруулж, өвөл хийх хайгуулын хөтөлбөрт дэмжлэг болох юм.

Бэлэн мөнгө босгох сүүлийн ажиллагаа нь “Xanadu” компанид ихээхэн найдлага төрүүлж, ялангуяа, хайгуулын олон компанид тулгараад байгаа хөрөнгийн хүндрэлийг давах боломжийг олгож байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ