Блэйк Шелтоныг "2017 оны хамгийн тачаангуй залуу"-гаар тодруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-11-15 16:37:20
ЛОС-АНЖЕЛЕС. /Америкийн дуу хоолой/. Америкийн “People” сэтгүүл “2017 оны хамгийн тачаангуй залуу”-гаар кантри дуучин, жүжигчин бөгөөд “Эн-Би-Си” телевизийн “Дуу хоолой” шоу нэвтрүүлгийн шүүгч Блэйк Шелтоныг тодруулжээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Б.Шелтон энэ тухай сонссоныхоо дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би бүх л амьдралынхаа турш царай муутай байсан. Харин ганц жил тачаангуй харагдаж л дээ” гэж хошгинон ярьсан байна.

Жүчигчин Дуэйн Жонсон, Брэд Питт, Жорж Клуни, Жонни Депп, Харррисон Форд, Райан Рэйнольдс, хөл бөмбөгчин Дэвид Бекхэм нарын алдартнууд Б.Шелтоноос өмнө “Оны хамгийн тачаангуй” залуугаар тодорч байсан юм.

Г.Доржханд
Холбоотой мэдээ