Түмэнцогт сумын малчин өрх бүр 200-500 боодол өвс нөөцөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түмэнцогт сумын нутаг дахь Наран сарангийн талаас Сүхбаатар аймаг төдийгүй Монгол Улсын өвсний нөөцийн тодорхой хувийг бэлтгэдэг. Гэхдээ тус сумын хувьд энэ жил гаднаас нэг ч хадлан хадуулаагүй байна. Зөвхөн тус сумын хадланчид хандлан хадаж, малчид болон малчин өрхүүдийн өвсний нөөцийг бэлтгэжээ.
“Манай сум энэ жил бизнес болон арилжааны чиглэлээр гаднаас хадлан хадуулаагүй. Зөвхөн орон нутгийн тариаланчиддаа өөрийн багийн хоёр хадлангаа хадуулж малчдынхаа өвсний хэрэгцээг хангасан. Хадсан өвсөө хамгийн доод үнээр буюу нэг боодол өвсийг 1500-1700 төгрөгөөр худалдсан. Одоогоор 200 гаруй малчин өрх гаднаа 200-500 боодол өвсийг нөөцөлж бэлтгэсэн байна. Энэ ажилд маань малчид иргэд маань сэтгэл хангалуун байгаа. Мөн багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэрээр олон малтай өрхийг отроор нутаглуулахгүй байгаа. Гаднаас ямар нэгэн байдлаар их хэмжээний мал орж ирэх байдал цэгцэрсэн гэж хэлж болно. Ингэснээр мал болон малчид өрхүүдэд маань энэ өвөл ямар нэгэн хүндрэл гарахгүй болсон гэж үзэж байгаа.” хэмээн Түмэнцогт сумын засаг дарга н.Амараа хэлэв.

Т.Одончимэг