МАН: Төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-20 18:04:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татууллаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. МАН-ын XXVIII Их хурал үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Н.Туяа
Холбоотой мэдээ