Орхоны цэцэрлэгүүдэд тоглоом нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 17:13:41

Орхон аймгийн 21 баг,  10 гаруй цэцэрлэг тус бүр нь 15 сая төгрөгийн өртөгтэй тоглоомтой боллоо.

Үүнийг УИХ-ын гишүүн О.Содбилэг хувиасаа өгсөн юм. АНУ-д үйлдвэрлэгдсэн уг тоглоом нь гадаа талбайд угсарч, зөөвөрлөх боломжтой ажээ. УИХ-ын гишүүн О.Содбилэг Орхон аймагт боловсрол, эрүүл мэндийн салбарт дөрвөн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Хөдөлгөөнтэй, хөгжилтэй эрдэнэтийн хүүхдүүд” хөтөлбөрийн хүрээнд дээрх тоглоомуудыг өгчээ. Харин “Боловсролтой, хөгжилтэй эрдэнэтийн хүүхдүүд” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад таван хэлтэй лингафоны танхим нээж өгсөн байна.

Түүнчлэн, “Хөгжимтэй, хөгжилтэй эрдэнэтийн хүүхдүүд” хөтөлбөрийн хүрээнд бүх цэцэрлэг, сургуульд хөгжмийн зэмсэг нийлүүлжээ. Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн сард ургийн мониторинг, шарлагын аппарат зэргийг өгсөн байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд эрдэнэтийн хүүхдүүд дэлхийд өрсөлдөх чадвартай, оюунлаг иргэн болж төлөвшихөд нь нөлөөлөх ач холбогдолтой гэжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ