Байгаль хамгаалагчдын өдөр тутмын ажлыг олон нийтэд таниулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-11-21 17:09:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, МҮОНРТ хамтран “Байгаль хамгаалагч солилцоо” баримтат нэврүүлгийг бүтээж байна.

Энэхүү нэвтрүүлэг нь Монгол орны үзэсгэлэнт байгалийг хамгаалж байгаль хамгаалагчдын өдөр тутмын ажил, тэдэнд тулгамдаж буй бэрхшээлийг олон нийтэд таниулах, сурталчилах зорилготой юм. Нэвтрүүлгийн зураг авалт Улаантайгын дархан цаазат газар, Тосонхулстай байгалийн нөөц газарт явагдаж байгаа бөгөөд нэг сарын турш үргэлжлэх аж.

Уг нэвтрүүлгийг бүтээхэд АНУ-д төвтэй “The Nature Conservancy” олон улсын байгаль хамгаалах байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Мөн дээрх байгууллагууд хамтран “Хорьдол Сарьдаг дархан цаазат газраа дээдэлье” баримтат киног бүтээж байгаа аж. Тус газрын 20 жилийн ойн хүрээнд бүтээж буй уг кино Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрын  тухай түүхэн баримтуудыг олон нийтэд танилцуулах юм.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ