Соёл, урлагийн ажилтны улсын II чуулганд 500 гаруй төлөөлөл оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” энэ сарын 29-30-нд Төрийн ордонд болно.
2007 онд анх зохион байгуулж байсан анхдугаар чуулганаас хойших 10 жилийн амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой тус чуулганыг “Соёл урлаг-Үндэстний дархлаа” уриан дор зохион байгуулах юм.
Энэ удаагийн чуулган "Ном хэвлэл ба уншигчийн оюуны хэрэгцээ", "Соёлын болон байгалийн өв", "Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар хүртээмж", "Бүтээлч орон зай дүрслэх урлаг", "Дэлгэцийн урлаг дахь Монгол контент", "Монгол дизайн" гэсэн салбар хуралдаантай.
Чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм.

Ж.Болор