Дөрөвдүгээр ангийн охин гурван дүүгээ галын аюулаас аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-ны 17 цаг 40 минутын орчимд Завхан сумын төвд оршин суудаг Г.Очирваань гэх айлын гэр шатаж, гэрт байсан дөрөвдүгээр ангийн охин О.Эрхзаяа гурван дүүгээ галын аюулаас аварчээ. Хүүхдүүдэд ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байна.
Хүүхдүүдийн аав нь хол ажлаар явсан, харин ээж нь гэртээ байхгүй үед гал гарчээ. Хүүхдүүдийн хамгийн бага нь гурван настай, дунд хоёр нь тав болон долоон настай байжээ. Гал цахилгааны утаснаас болж гарсан байна.

Завхан сумын Тамгын газрын дарга Т.Тамир ажлын хэсгийн даргаар ажиллаж тухайн айлын хохирлын хэмжээг тогтоож, улмаар сайн үйлсийн аян өрнүүлэн 10-аад сая төгрөгийн хандив цуглуулж, Г.Очирваанийн гэр бүлд олгожээ. Ийнхүү өвлийн ид хүйтэн эхэлсэн үед орон гэргүй болсон, эрхэлсэн ажилгүй, зургаан ам бүлтэй айл сумынхаа ард иргэдийн хандив тусламжаар орон гэртэй болсон байна. Мөн Сумын ЗДТГ-аас тухайн айлд шинэ гэр, 500 мянган төгрөг бэлнээр олгосон байна.
Б.Батхүү