Словени, Австри хилээ хаахаа Сербид мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-17 12:14:41

БЕЛГРАД. /RIA Novosti/. Хилээ хаахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдэх бичгийг Сербийн эрх баригчид Австри болон Словени улсаас хүлээн авсан байна. Энэ тухай тус улсын үндэсний телевиз даваа /РТС/ гарагийн орой мэдээлжээ.

“Шенгений орнуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр Словени болон Австрийн хилийг хаах гэж байгаа тухай Сербид мэдэгдсэн” гэж РТС эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан тодруулсан байна.

Сербийн үндэсний телевиз мөн Хорват улс хилээ хаах боломжийг судалж байгаа болохыг онцлон дурджээ.

Тус телевизийн мэдээлснээр, цагаачдын урсгал улс оронд нь нэвтэрч байгаа Серби болон Македон улсын хилд Сербийн Ерөнхий сайд Александр Вучичийг очсоны дараа тус улсын Аюулгүй байдлын албаны зохицуулах товчоо 11 дүгээр сарын 17-нд хуралдах аж. Одоогийн байдлаар, Ойрхи Дорнод болон Хойд Африкийн орнуудаас Сербиэр дамжин “Балканы чиглэлээр” Барууны орнуудад нэвтэрч байгаа дүрвэгсдийн тоо хагас саяд дөхжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ